United Mall – Ирээдүйн үнэ цэнэ, шинэ үеийн амьдралын хэв маяг нэг дор
Хотын хөгжил тэлэхийн хэрээр худалдааны төв гэдэг зөвхөн бараа авах газар бус, гэр бүлээрээ цаг өнгөрөөх, шинэ туршлага мэдрэх амьдралын хэв маягийн орон зай болон өөрчлөгдлөө.
United Mall энэхүү шинэ хэрэглээний соёл, хотын хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн худалдаа, үйлчилгээ, энтертайнментийн цогц орчныг бүрдүүлсэн.
Бизнесээ United Mall-д байршуулахад бэлэн үү?
Хамтран ажиллах хүсэлт илгээх
Ирээдүйн үнэ цэнтэй байршил
Яармаг бол Улаанбаатар хотын хамгийн эрчимтэй тэлж буй бүсүүдийн нэг. Шинэ орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг нэмэгдэхийн хэрээр залуу гэр бүлүүд төвлөрч, хэрэглэгчдийн өдөр тутмын хөдөлгөөн тасралтгүй өсөж байна.
Энэ нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд зөвхөн өнөөдрийн борлуулалт бус, урт хугацааны брэндийн өсөлт, тогтвортой хэрэглэгчийн урсгалыг бий болгох боломж юм.
Худалдан авалтаас илүү — Lifestyle орчин
Хэрэглэгчид өнөөдөр нэг зорилгоор ирээд буцахыг хүсдэггүй. Тэд дэлгүүр хэсэхийн зэрэгцээ хооллох, кофе уух, кино үзэх, гэр бүлээрээ цагийг өнгөрөөхийг хүсдэг.
United Mall шоппинг, хоол үйлчилгээ, соёл амралт, энтертайнмент болон гэр бүлийн хэрэгцээг нэг дор уялдуулсан Lifestyle концепцтой. Ингэснээр брэндүүд санамсаргүй худалдан авагч бус, тогтмол эргэн ирдэг зорилтот хэрэглэгчидтэй холбогдох боломжтой.
Брэндийн үнэ цэнийг илэрхийлэх орчин
Брэндийн үнэ цэнийг зөвхөн бүтээгдэхүүн тодорхойлдоггүй. Хэрэглэгч тухайн брэндийг хаана, ямар орчинд мэдэрч байгаа нь мөн адил чухал.
United Mall-ийн орчин үеийн архитектур, зохион байгуулалт, тав тухыг эрхэмлэсэн интерьер нь брэндүүдийг илүү чанартай, үнэ цэнтэйгээр хэрэглэгчдэд хүргэхэд чиглэнэ. Дээд зэрэглэлийн орчинд бизнесээ байршуулснаар брэндийн имижийг бэхжүүлж, хэрэглэгчдэд мартагдахгүй худалдан авалтын туршлага бий болгоно.
United Mall-ийн давуу тал нь зөвхөн байршил эсвэл барилга байгууламж биш — өсөн нэмэгдэж буй хэрэглэгчийн зах зээл, Lifestyle концепц, орчин үеийн архитектур, худалдаа, үйлчилгээ, энтертайнментийн нэгдэл юм.
Ирээдүйн үнэ цэнтэй байршилд, шинэ үеийн хэрэглэгчидтэй хамт өсөх боломжийг United Mall бүрдүүлнэ.

