Бидний тухай
Гэр бүлээрээ тухлан зочлох, орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн цогц орон зайг бүрдүүлэв.
Гэр бүл, амьдралын хэв маяг, бизнесийн хэрэгцээг нэг дор уялдуулсан цогц худалдаа үйлчилгээний орчныг бий болгон шинэ соёлыг түгээнэ
Шинэ хотын амьдралыг тодорхойлох жишиг худалдаа, үйлчилгээний төв болох
ҮНЭТ ЗҮЙЛС

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ,
Бид энэхүү төслийг төлөвлөхдөө оршин суугчид болон хэрэглэгчдийн тав тух, хүртээмжийг нэн тэргүүнд тавьж, шинэ хотын амьдралыг тодорхойлох жишиг худалдаа, үйлчилгээний төв болгохын төлөө зорин ажиллалаа.
Их хотын түгжрэл, зогсоолын хомсдол, өдөр тутмын ачааллыг бууруулж, гэр бүл, амьдралын хэв маяг, бизнесийн хэрэгцээг нэг дор уялдуулсан цогц худалдаа, үйлчилгээний орчныг бий болгон, шинэ соёлыг түгээн үнэ цэнтэйгээр оршин тогтнох нь чухал гэж үзсэн.
Манай баг барилга байгууламжийн архитектур, төлөвлөлт, дотоод орчны шийдэл бүрт онцгой анхаарч, олон улсын жишигт нийцсэн аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилласан.
Бидний хувьд энэхүү бүтээн байгуулалт нь дангаараа үнэ цэнтэй байх бус, харин чанартай, хариуцлагатай түншүүдтэйгээ урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтран ажиллах нь хамгийн чухал гэж үзэж байна.
Богино хугацааны ашгаас илүү тогтвортой хөгжил, мэргэжлийн менежмент, нийгмийн хариуцлага, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин, үйлчилгээний стандарт болон бодит хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг тасралтгүй сайжруулж, урт хугацааны түншлэлийг бий болгохыг зорьж байна.
Хамтын амжилт, тогтвортой хөгжлийн төлөө бидэнтэй хамт байж, дэмжин ажиллаж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Шинэ хот, Шинэ үйлчилгээ / New City, New Experience
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал С.Ганбаатар
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
UNITED MALL нь худалдаа үйлчилгээ, оффис, кино театр, орон сууцыг нэг дор нэгтгэсэн орчин үеийн, аюулгүй, ухаалаг төлөвлөлттэй цогц төв юм.UNITED MALL нь гэр бүлд тав тух, хүртээмжтэй орчин, бизнес эрхлэгчдэд өсөлт, тогтвортой хөгжил, урт хугацааны үнэ цэнийг санал болгоно.
Аюулгүй байдал, тав тухыг хангах үндсэн шийдлүүд:
БИДНИЙ ЭКОСИСТЕМ
fd
ФИЛОСОФИ
Бид шинэ хотын амьдралыг барилгаар бус,
ТУРШЛАГААР бүтээнэ
УРИА ҮГ
СТРАТЕГИ
Менежмент, түрээслэгч, хэрэглэгчийн нэгдсэн тогтолцоо
































