Соёмбоны сууринд ямар цэцэг байдаг вэ? Бадамлянхуа | UNITED MALL
Танин мэдэхүй · Бэлгэдэл

Соёмбоны сууринд ямар цэцэг байдаг вэ?

Бадамлянхуа — ариун сайхны манлай
Бадамлянхуа цэцэг — Соёмбоны суурь

Бадамлянхуа цэцэг нь халуун оронд ургадаг ч Монгол улсын Соёмбын суурь хэсэгт оруулсан байдаг учраас утга агуулгын мэдээллийг уншигч, хэрэглэгчдэдээ хүргэхийг зорилоо.

Усны олон наст ургамал

Бадамлянхуа цэцэг нь усны олон наст ургамал бөгөөд нуур цөөрөм, намхавтар газрын усны мандал дээр хөвж ургадаг гайхалтай цэцэг юм.

Бадамлянхуа цэцэг дэлгэрэх үед усны эвгүй үнэр дарагддаг байна. Тиймээс энэхүү цэцгийг ертөнцийн ариун сайхны манлай хэмээн үздэг байна.

Усан дээр хөвж буй Бадамлянхуа цэцэг
Усны мандал дээр хөвж ургадаг олон наст цэцэг

Буддын шашны ариун бэлгэдэл

Бадамлянхуа цэцэг нь буддын шашны урлаг, дорно дахины урлаг, соёлын дурсгалд өргөн хэрэглэгддэг эрхэм дээд бэлгэдлийн нэг юм.

Цэцгийн бүтэц нь цагаан, ягаан өнгөтэй голдоо тойрсон уран гоё хумбан дэлбээтэй, цэмцгэр ногоон навчтай, дороо 70 см хүртэл урт иштэй байдаг.

Бадамлянхуа — буддын шашны ариун бэлгэдэл
Буддын шашны урлаг, соёлын дурсгалд өргөн хэрэглэгддэг эрхэм дээд бэлгэдэл

Гэгээрсэн хүмүүсийн бэлгэдэл

Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлсийн бэлгэдлийг ихэд сонирхож, бэлэг болон декороо сонгодог болсон.

Та бүхний аж амьдралд хэрэгтэй бас нэгэн гайхалтай утга агуулга нь — мунхаглал, шунал хүсэлтэй энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүс оршин байхын бэлгэдэл гэж үздэг байна.

Бурхан багшийн ариун цэцэг

Мөн бурхан багш, энэхүү цэцгийн навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг онцгой чанарыг, гэгээрсэн төрөлхтний хорвоогийн дур хүсэл, буртаг огтхон ч үл автан орших чадвартай зүйрлэсэн байдаг.

Иймээс энэхүү цэцгийг бурхан багшийн ариун цэцэг гэж үзэхээс гадна гэгээрлийг олохыг хүссэн хүмүүс шүтэн дээдлэх нь элбэг.

Бадамлянхуа — гэгээрлийн бэлгэдэл
Гэгээрсэн төрөлхтний хорвоогийн буртаг ч үл автан орших чадварын бэлгэдэл
★ Монгол улсын Соёмбо

Ариун сайхныг бэлгэдсэн суурь

Монгол улсын “Соёмбо”-ын доор Бадамлянхуа цэцгийг ариун сайхныг бэлгэдэж суурилуулсан хэлбэрээр чимсэн байдаг нь утга төгөлдөр агуулгыг шингээсэн санагдана.

Эрхэм үйлчлүүлэгч та яг л Бадамлянхуа цэцэг адил ертөнцийн муу муухайд үл автан аз жаргалтайгаар тайван амьдрах болтугай.

New City. New Experience.