Add an overline text

Бидний тухай

Гэр бүлээрээ тухлан зочлох, орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн цогц орон зайг бүрдүүлэв.

эрхэм зорилго

Гэр бүл, амьдралын хэв маяг, бизнесийн хэрэгцээг нэг дор уялдуулсан цогц худалдаа үйлчилгээний орчныг бий болгон шинэ соёлыг түгээнэ

Алсын хараа

Шинэ хотын амьдралыг тодорхойлох жишиг худалдаа, үйлчилгээний төв болох

ҮНЭТ ЗҮЙЛС

  • ИТГЭЛ
  • ТУРШЛАГА
  • СЭТГЭЛ ХАНАМЖ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ,

    Бид энэхүү төслийг төлөвлөхдөө оршин суугчид болон хэрэглэгчдийн тав тух, хүртээмжийг нэн тэргүүнд тавьж, шинэ хотын амьдралыг тодорхойлох жишиг худалдаа, үйлчилгээний төв болгохын төлөө зорин ажиллалаа.

    Их хотын түгжрэл, зогсоолын хомсдол, өдөр тутмын ачааллыг бууруулж, гэр бүл, амьдралын хэв маяг, бизнесийн хэрэгцээг нэг дор уялдуулсан цогц худалдаа, үйлчилгээний орчныг бий болгон, шинэ соёлыг түгээн үнэ цэнтэйгээр оршин тогтнох нь чухал гэж үзсэн.

    Манай баг барилга байгууламжийн архитектур, төлөвлөлт, дотоод орчны шийдэл бүрт онцгой анхаарч, олон улсын жишигт нийцсэн аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилласан.

    Бидний хувьд энэхүү бүтээн байгуулалт нь дангаараа үнэ цэнтэй байх бус, харин чанартай, хариуцлагатай түншүүдтэйгээ урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтран ажиллах нь хамгийн чухал гэж үзэж байна.

    Богино хугацааны ашгаас илүү тогтвортой хөгжил, мэргэжлийн менежмент, нийгмийн хариуцлага, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавин, үйлчилгээний стандарт болон бодит хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг тасралтгүй сайжруулж, урт хугацааны түншлэлийг бий болгохыг зорьж байна.

    Хамтын амжилт, тогтвортой хөгжлийн төлөө бидэнтэй хамт байж, дэмжин ажиллаж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Шинэ хот, Шинэ үйлчилгээ / New City, New Experience

Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал С.Ганбаатар

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

UNITED MALL нь худалдаа үйлчилгээ, оффис, кино театр, орон сууцыг нэг дор нэгтгэсэн орчин үеийн, аюулгүй, ухаалаг төлөвлөлттэй цогц төв юм.
ДАВУУ ТАЛ
  • Италийн TOTO брэндийн premium дотоод тоноглол
  • Зэвэрдэггүй ган төвийн шугам сүлжээ
  • Бүрэн автомат галын дохиолол, унтраах систем
  • Нэгдсэн агааржуулалтын систем
  • TCL брэндийн эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт
  • 3 давхар шилэн, өндөр насжилттай Металл фасад
  • Байгалийн гантиг чулуугаар шийдсэн интерьер
  • Цэлгэр, байгалийн гэрэл сайтай цонхны төлөвлөлт
  • Зөв урсгалтай орц, гарц
  • Смарт камерын хяналтын систем (хүний урсгал тоолох боломжтой)
  • Нөөц цахилгаан үүсгүүртэй
ОНЦЛОГ

UNITED MALL нь гэр бүлд тав тух, хүртээмжтэй орчин, бизнес эрхлэгчдэд өсөлт, тогтвортой хөгжил, урт хугацааны үнэ цэнийг санал болгоно.

Аюулгүй байдал, тав тухыг хангах үндсэн шийдлүүд:

  • Зөв урсгалтай орц, гарцын зохион байгуулалт
  • Бүх давхарт 24 цагийн камерын хяналтын смарт систем
  • Галын дохиолол, агааржуулалт, хөргөлтийн нэгдсэн систем

БИДНИЙ ЭКОСИСТЕМ

Бид үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлага, хүний хэрэгцээг дээдэлсэн хүртээмжтэй орчныг тэргүүн зорилго болгон хэрэгжүүлж байна. Тиймээс тусгай хэрэгцээт үйлчлүүлэгчид болон гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн ариун цэврийн өрөө, хүүхэд хуурайлах зориулалтын орчныг шийдэж, хүн бүрд тэгш, аюулгүй, ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөцийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй LED гэрэлтүүлэг, орчин үеийн агаар сэлгэлтийн системийг төлөвлөн ашиглалтад оруулсан. Мөн орчны ногоон байгууламжийг цогцоор нь шийдэж, хотын өнгө үзэмж, экологийн тэнцвэрийг дэмжсэн, эрүүл, таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

Бид хөршийн бодлогыг нэгдүгээрт тавьж, салбар бүрийн онцлогийг шингээсэн зөв хэрэгцээт концепц бүхий, чанартай түрээслэгчидтэй урт хугацаанд үнэ цэнтэй хамтын ажиллагааг эрхэм болгож байна.
Харилцан итгэлцэлд суурилсан, найрсаг түншлэлийн хүрээнд смарт оффисын уян хатан шийдэл, тав тухтай худалдаа үйлчилгээний орчныг бүрдүүлж, бизнесийн өсөлт, амжилтыг хамтдаа бүтээх үнэ цэнийг бий болгоно.

Таны цаг, тав тух, амьдралын хэв маягийг эрхэмлэсэн ухаалаг, орчин үеийн орон зайг бий болгож, чанартай үйлчилгээ, тав тухтай орчин, хоол, үзвэр, худалдан авалт, чөлөөт цагийг нэг дор төвлөрүүлсэн цогц шийдлийг бид танд санал болгож байна.

Бид хариуцлага, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг эрхэмлэн, эрч хүч, мэргэжлийн ур чадвар, нээлттэй соёл, тасралтгүй сайжруулалтад тулгуурлан тогтвортой өсөлт, урт хугацааны үнэ цэнийг бүтээнэ.

fd

ФИЛОСОФИ

Бид шинэ хотын амьдралыг барилгаар бус,
ТУРШЛАГААР бүтээнэ

УРИА ҮГ

  • New City
  • New Experience

СТРАТЕГИ

Менежмент, түрээслэгч, хэрэглэгчийн нэгдсэн тогтолцоо